Та бүхэнд ээ “Колик буюу тэжээл боловсруулах эрхтний хурц хямрал /түгжрэл-н/ талаар товч мэдээлэл хүргэе.Колик гэдэг нь тэжээл боловсруулах систем хямарснаас адууны нарийн, бүдүүн гэдэс тодорхой нэг хэсгүүдэд зангирч тэжээлийн илүүдлийг гадагшлуулах боломжгүй болж улмаар түгжрэл үүсэхийг хэлнэ.
КОЛИК ҮҮСЭХ ШАЛТГААН:
Түгжрэл үүссэнээр ходоод гэдсэндэх хий ихсэж өрц рүү шахаж өгснөөр адуундаа зовиур мэдрэгдэж доорх зурган дээрх үйлдлүүдийг хийж эхэлдэг.
КОЛИКИЙН ШИНЖ ТЭМДГҮҮДИЙГ ЯАЖ ТАНЬЖ ОНОШЛОХ ВЭ?
Хэвийн үеийн зүрхний цохилт минутад 50-с дээш бол өвдөлтийн түвшинг дунд зэргээс хүчтэй. Амны хөндийг шалгах. Хэвийн үед буйл ерөнхийдөө ягаан, шүлсэрхэг байдаг бол коликийн үед буйл хөхөрч ягааран, хуурайших буюу коликийн түвшинг хүндэрсэнд тооцож болно.
Дээрх шалтгаануудаас болж адуу маш хурдан хугацаанд хямралд ордог ба цаашлаад даруй арга хэмжээ авахгүй бол хурдан хугацаанд үхэлд ч хүргэдэг аюултай.
КОЛИКИЙН ҮЕД АНХНЫ ТУСЛАМЖ ЯАЖ ҮЗҮҮЛЭХ ВЭ?
Хэрэв таны адуу коликийн шинж тэмдэг үзүүлж эхэлсэн бол малын эмчид нэн яаралтай хандах буюу малын эмч ирэх боломжгүй тохиолдолд шинж тэмдгийг арилгах арга хэмжээг хамгийн түрүүн авна.
ЖИШЭЭ НЬ: Эрдсийн дутагдлын улмаас шороо долоосон гэж үзэж байгаа бол тэжээл боловсруулах замыг зөөллөж гулгамтгай болгох "ТОСОН ТУУЛГА" https://manlai.mn/product/340721?page=1 хэрэглэж тэжээлийн бус зүйлийг гадагшлуулах мөн адуунд чухал шаардлагатай эрдсийг нөхөж өгөх https://manlai.mn/product/340779?page=1 Өвдөлт намдаах үрэвслийн эсрэг эм бэлдмэлийг амьдын жинд тохируулан малын эмчээс зөвлөгөө авч хэрэгжүүлж болно.
Мөн колик шинж тэмдэг ажиглагдсан үед тэжээлийг тодорхой хугацаанд зогсоож, зөөлхөн хөтлөөд алхуулбал өвдөлт багасна.
Comments