Үе мөч нь морины хөдөлгөөнд чухал үүрэгтэй бөгөөд уян хатан байдлыг хангаж хөлийг чөлөөтэй нугалж, хөдөлгөх боломжийг олгодог. Адууны догол гэдэг дотор хамгийн их тохиоддог нэг гэмтэл бол үений гэмтэл байдаг. Үений аль хэсгүүдэд гэмтэл үүссэнээс хамаараад гэмтлийн зэргүүд өөр өөр байна.
Хамгийн их ачаалал авдаг хэсэг урд 2 хөл тэр дундаа сагагны үед хамгийн их тохиолддог. Үүний улмаас шандас, шөрмөсний ачаалал ихэсч, судас өргөсөж, хаван, шүүдэс үүснэ.
Гэмтэл үүсэх үндсэн шалтгаанууд:
v Дасгал хөдөлгөөн, ажил дутуу адуунд гэнэт ачаалал өгөх
v Уралдааны замын бартаа, саад
v Байгаль цаг уурын тохиромжтой бус нөхцөл
v Эрдэс дутагдах
v Ачааллыг хэтрүүлэх
v Гэмтлийг бүрэн гүйцэд эдгээлгүй дахин уралдах
v Унаачийн санамсаргүй алдаа (огцом хурд хасах, гэнэт хажуу тийш дарах
v Төрөл бүрийн механик гэмтэлүүдээс г.м
Хөлний гэмтлийг зөв оношилж, тохирох эмчилгээг бусад эмчилгээтэй хавсарч хийвэл илүү үр дүнтэй байдаг.. Нарийвчилсан эхо, рентген аппаратаар мэргэжлийн эмчээр хийлгэх нь зүйтэй. Оношлуулсанаар тухайн адууны хөлийн бэртэлд тохиромжтой эмчилгээг хийх боломж бүрддэг ба эдгэрэх магадлал өсдөг.
Үений гэмтэлтэй адууг уралдаж болох уу.
Үенийхээ аль хэсэгт гэмтэл үүссэн гэмтлийн зэрэг хэр их байгаагаас хамаарч цаашид онош тавигдах боломжтой.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Урьдчилан сэргийлэх зорилгоор Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн PPS буюу үений үрэвслийн тариаг 7 хоногт 1 удаа сард 4 удаа хэрэглэж болно. Мөн амаар өгөх нэмэлт бэдмэл Страед НА, Курасин 360 зэргийн хэрэглэвэл тохиромжтой.
Comments