Манай орны хувьд сүүлийн үед адууг уналга эдэлгээ, хурдны болон өндөр ашиг шимийн чиглэлээр үржүүлж байгаа бөгөөд тэдгээрт тохирсон олон төрлийн тусгай хоол тэжээлээр тэжээж байна. Мөн сүүлийн үеийн байгаль цаг уурын өөрчлөлт цөлжилт зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалж адууны шүдний эмгэг их гарч байна.
Адууны шүд нь 20-30н жилийн турш элэгдэхэд хангалттай хүрхээр урт байдаг. Адууны шүдийг үүдэн шүд, араа шүд гэсэн үндсэн 2 хэлбэрт ангилдаг.
5 с доош насны адуунд өргөн тохиоллддог эмгэгүүд
1. Сүүн шүд унахгүй байнгын шүдээ дарж байрлах
2. Аранга шүд
3. Үүдэн шүд чөлөөтөй ургах боломжгүй байх
4. Сүүн шүд унахгүй байснаас зажлалтын гадаргууд тээглэх
5. Аранга шүд ил гарахгүй далд ургах
6. Хэт шовхорсон шүдний үзүүрээс буйл нь үрэвсэх. Энэ нь бүх насны адуунд тохиолдоно.
Нас гүйцсэн адуунд өргөн тохиолддог эмгэгүүд
1. Адууны шүдний хэт шовх хажуу ирмэгээс буйл гэмтэж үрэвсэх
2. Шүдэнд дэгээ үүсэх
3. Араа шүд хэт урт ургах
4. Нэг талын араа шүднүүд урт богино ургах
5. Шүд унах буюу хугарах
6. Буйлны үрэвсэл
7. Шовх үзүүртэй шүднээс болж буйл үрэвсэснээр биед халдвар нэвтрэх
8. Амны хөндийн шарханд цусан хангамж муудсанаас шарх ужгирч бактери үржих
Дээрхи эмгэгүүдийн үед илрэх шинж тэмдэгүүд
1. Толгойгоо сэгсрэх гудайлгах
2. Уналга эдэлгээнд ашиглахад төвөгтэй болох
3. Шалтгаангүй доголох
4. Адуу харайх хатирах үедээ толгойгоо гудайлгах
5. Шүлс ихээр ялгарах
6. Буудай овёос идэхгүй ихэвчлэн өвс ногоон тэжээл гэх мэт зажилхад зөөлөн тэжээл идэх
7. Амнаасаа тэжээлээ унагах
8. Ам амны хөндийнөөс эвгүй үнэр үнэртэх
9. Хазаарлуулхадаа дургүй болох гэх мэт шинж тэмдэгүүд шүдний эмгэгийн үед илэрнэ.
Адуу тэжээл идэх үедээ 10 секундэнд 11н удаа бүтэн зажлах үйлдлийг хийдэг бөгөөд зажлах үед тэжээлийн зүйл нь хэл шүд хоёрын хооронд сунжралсан урт нарийн хэлбэртэйгээр байрлана. Энэ нь цааш хэл тагнай, араа шүдний тусламжтай залгиур дээр тулж очино. Судалгааны үед нийт судалгаанд хамрагдсан адууны 70% нь нэг талдаа тэжээлээ зажилдаг. Иймээс араа шүдний үзлэгийг сайтар хийснээр ихэвчлэн аль талдаа тэжээлээ зажилдаг болохыг мэдэж болно.
Адууны шүд гэмтсэн үед ямар эмчилгээ хийх вэ?
Тухайн адууны шүдэнд бүрэн үзлэг хийснээр хэт шовхорсон шүд, араа шүдний эмгэг өөрчлөлтийг зөв тогтоож бусад эрхтэн системд үүсэх эмгэгээс сэргийлж чадна.
Адууны шүдийг хуурайдуулах давтамж нь тухайн адууны нас болон уналга эдэлгээний байдлаас хамаарч 5 с доош насны адууг жилд 3-4 удаа үзлэгт хамруулж 2 с доошгүй удаа шүдийг хуурайдаж шүдний хэмийг тэгшлэх хэрэгтэй.
Өндөр ашиг шимтэй болон уралдааны, спортын чиглэлийн адууг жилдээ 2 удаа үзлэгт хамруулж амны хөндийн ямар нэгэн эмгэг илэрсэн даруйд нь эмчилгээнд хамруулна.
20 с дээш настай адууг жилдээ 2 удаа үзлэгт хамруулж. Хөгширсөн нас ахисан адууны шүдийг хуурайдах хэрэггүй. Шүдний элэгдэлт хэвийн бус явагдсан болон шүд болон буйл завьжны эмгэгтэй байвал зайлшгүй эмчлэх шаардлагатай. Адууны шүдний үзлэгийг бүрэн хийхийн тулд амны тэвх, гэрэл, тайвшруулах тариа, амны толь хэрэглэдэг. Зарим ааштай, догшин адууны шүдэнд үзлэг хийхээр бол толгойг өргөж бэхэлнэ.
Үүдэн шүдний үзлэгийг аманд тэвх байрлуулхаас өмнө хийнэ.
Бүх шүдийг гараар барилж болон нүдээр үзэж тэмдэглэл хийнэ.
Эмчилгээг заавал эмчийн хяналтан дор үзлэг хийж рецепторын дагуу хийнэ. Хэрвээ аранга шүдтэй бол аранга шүдийг авах нь зөв.
Comments