Зориулалт : Цус багадалтаас сэргийлэх, зүрх судсаны үйл ажиллагааг дэмжин, сульдах, тамирдахаас сэргийлнэ.
Найрлага: Төмөр болон B-бүлгийн витамины холимог (Төмөр+B1,B2, B6,B12+Ниацин, Фантотеник хүчил, Фолик хүчил).
Хэрэглэх заалт: Өдөрт нэг удаа
Бага насны адуунд 20 мл,
Дунд насны адуунд 30 мл,
Том адуунд 40 мл-ээр амаар өгөх буюу тэжээлд хольж өгнө. Хэрэглэхээс өмнө сайтар сэгсэрнэ.
Анхааруулга: Зааврын дагуу хэрэглэх бөгөөд тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хүүхдээс хол байлга. Зөвхөн мал, амьтанд хэрэглэнэ.