Хэрэглэх заалт: Аминолин тарилгын шингэнийг чацга алдсан, биеийн тамир тэнхээ доройтсон, шингэн алдсан үед биемахбодын дархлаа, тэсвэрт чанарыг нэмэгдүүлэх зорилгоор үхэр, гахай, адуунд хэрэглэнэ. Элдэв өвчний үед мал амьтанд уураг, шим тэжээлийн бодис, витамины дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх тун :
Хэрэглэхийн өмнө тарилгын шингэнийг мал амьтны биеийн температуртай адил болгоно. Үхэр болон гахайн хэвлийн хөндийд эсвэл хураагуур судсаар аажим тарина. Адуунд ЗӨВХӨН хураагуур судсаар тарина.
Нас гүйцсэн үхэр, адуу, гахайд: биеийн жингийн кг тутамд 2 мл
Тугал, унага, гахайн торойд: биеийн жингийн кг тутамд 5 мл
Шаардлагатай бол малын эмчийн зааврын дагуу давтан хэрэглэнэ.