Хэрэглэх заалт: Диметил Сулфооксид буюу DMSO нь өнгөгүй, үнэргүй химийн нэгдэл бөгөөд арьс салстаар түргэн шимэгддэг, эмнэл зүйн практикт ихэвчлэн гэмтлээс шалтгаалсан хэсэг газрын гэмтлийн үед булчин, үе мөч, шөрмөс, холбогч эд (зөөлөн эд)-ийн өвдөлт бууруулах, үрэвслийн эсрэг хэрэглэнэ. Хэсэг газрын шарх, арьсны үрэвслийг ихэвчлэн үүсгэдэг Streptococcus, Staphylococcus, Corynebacterium, E. coli, Proteus болон мөөгөнцрийн устгах, өсөлт үржлийг саатуулах замаар үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг.
Найрлага:
1. 90%-ийн Диметил Сулфооксид, 10%-ийн ус
2. 99%%-ийн Диметил Сулфооксид, 1%-ийн ус
Хэрэглээ ба тун:
ДМСО-г хэсэг газарт хэрэглэсний дараагаар 1 цагийн дотор цусан дахь агууламж хамгийн өндөр тунд хүрдэг ба 6-8 цагийн хооронд хагас задрал явагдана. ДМСО-г өдөрт 2-3 удаа хэсэг газрын эмчилгээнд ашиглах ба адрийн нийт тун 100 мл-ээс ихгүй байна.