Найрлага: Малын биед нэн чухал шаардлагатай олон төрлийн эрдсийг агуулсан сүвэрхэг бүтэц бүхий биологийн идэвхит ион солилцогч, шингээгч байгалийн гаралтай цахиурт, карбонат, шохойлог нэгдэл, хужир, шүү, болон карбамидаас бүрдэнэ.
Хэрэглэх хэмжээ: Таван хошуу малын эрдсийн дутагдлыг нөхөх,тэжээлийн шингэцийг сайжруулах,дархлааг дэмжих ,тамир тэнхээг суулгах,ашиг шим нэмэгдүүлэх зорилгоор жилийн дөрвөн улиралд өдөр бүр уурагт долооцыг тогтмол өгнө.
Анхааруулга
Бүтээгдэхүүнийг зааврын дагуу зөвхөн гүзээ нь бүрэн хөгжсөн хивэгч малд хэрэглэнэ.
Эрдсийн нэмэлтийг өгөхийн өмнө хангалттай тэжээж, услах шаардлагатай, Тухайлбал усны хоногын норм бог малд 2-5 л, бод малд 10-15 л байна.
Карбамид (шүвтэр) агуулсан.
Хэтрүүлэн хэрэглүүлбэл эрдэсийн хордлого өгөх эрсдэлтэй.
Төл малд өгөхийг хориглоно.
Адуунд өгч болохгүй.
Нарны шууд тусгалаас хол, хуурай орчинд хадгална.
Найрлагад орсон бодист мэдрэмтгий хүмүүс бээлийтэй гараар хүрнэ үү.