Зориулалт: Уралдааны морьдын хөлсөөрөө алдах эрдсийг нөхөж, булчингийн сэргэлтийг хурдасгаж, эрч хүчийг хадгалж тамир суулгана.
Яс, туурайн бэхжилт сайжирч, өнгө зүс сэргэнэ.
Унагатай гүүнд сүүний гарцыг нэмэгдүүлж, сүүний чанарыг сайжруулна.
Үржлийн азарганд тарга хүч нэмэгдэж, хээлтүүлэх чадвар дээшилнэ.
Найрлага: Адууны биед нэн чухал шаардлагатай олон төрлийн эрдсийг агуулсан сүвэрхэг бүтэц бүхий биологийн идэвхит ион солилцогч, шингээгч байгалийн гаралтай цахиурт, карбонат, шохойлог нэгдэл, давс, хужир шүү, гумат, витамин, үл орлогдох амин хүчлүүдийг агуулсан байгалийн гаралтай нунтаг.
Хэрэглэх хэмжээ: Унаганд /80-200кг жинтэй/ 12-30 грамм.
Даага, шүдлэн, хязаалан /250-500кг/ 100-150 грамм.
Морьд /500 кг-аас дээш жинтэй/ 120- 180 грамм.
Азарга, хээлтэй ба унагатай гүүнд амьдын жингээс хамаарч 0,3гр/кг өгнө.
Анхааруулга: Бүтээгдэхүүнийг зааврын дагуу хэрэглэнэ.
Эрдсийн нэмэлтийг өгч байх хугацаанд бог малд 2-5л, бод малд 10-15л усаар хангалттай усална.
Заасан хэмжээнээс хэтрүүлж хэрэглэж болохгүй.