Зориулалт: Aminofeed(Аминофеед)-30% уурагтай тэжээл
Уралдааны морь , цэвэр үүлдрийн азарга, гүүнд зориулагдсан нэмэлт бүтээгдэхүүн.Уургийн өндөр агууламж нь бусад эрдэс, витамин,
амин хүчлүүдийн хамт богино хугацаанд тамир тэнхээ нэмэгдүүлэх, булчингийн үйл ажиллагааг сайжруулах, бодисын солилцоог эрчимжүүлэх
зэрэг олон давуу талтай. Ясны бүтэц, бат бөх байдлыг сайжруулсанаар хурдны моринд элбэг тохиолддог түгээмэл бэртэл гэмтэлүүдээс урьдчилан
сэргийлэхэд тустай.
Найрлага: A,D3,E,C,B1,B2,B12 , Фолийн хүчил , кальци, селен, Манган, Fe зэрэг маш олон төрлийн эрдэс витамин, эрдэнэшиш, шар буурцаг, манжингийн нухаш,
наранцэцгийн үр, улаан буудай зэрэг ургамлын найрлагатай уургийн агууламж хамгийн өндөр адууны нэмэлт тэжээл
Хэрэглэх заавар: Уралдааны адуунд 300-800 гр Үржилийн азарганд 1000-1200 гр хүртэл хэмжээгээр өдөрт нэг удаа тэжээлд хольж өгнө.