Тайлбар
Зориулалт: Бэлчээрийн хачиг, хамууны хачиг, хөх болон шар ширхний эмчилгээ, хяналтанд хэрэглэнэ.
Найрлага: флуметрин 1%
Хэрэглэх заалт:Бэлчээрийн хачиг, хамууны хачиг, хөх болон шар ширхний эмчилгээ, хяналтанд дусааж хэрэглэнэ.
Үхэр, хонь, ямаа болон тэмээний биеийн жинд тохируулан эмчилгээний тунг тооцно.
Үхэр, тэмээнд-хачиг, шар ширх-50кг амьдын жин тутамд 5мл, хөх ширх, хамуу-50кг амьдын жин тутамд 10мл.
Хонь, ямаанд-хачиг, шар ширх 10 кг амьдын жин тутамд 1мл, хөх ширх, хамуу 10кг амьдын жин тутамд 2мл сэрвээнээс эхлэн хондлой хүртэл нурууны гол шугам дагуулан жигд дусаана.
Анхааруулга: 30градусаас доош хэмд хуурай газар, нарны шууд тусгалаас хол хадгална.