Найрлага: 1гр Цефтиофур, натри агуулагдана /тарилгын нунтаг/
Хэрэглэх заалт: Нянгийн эсрэг өргөн хүрээний антибиотик бөгөөд Адуунд нянгийн гаралтай дараах өвчнүүдийн үед хэрэглэнэ.
-Амьсгалын замын халдварууд
-Хоол боловсруулах замын халдвар
-Төрсний дараах умайн үрэвсэл зэрэг нөхөн үржихүйн замын халдварууд
-Нянгийн шалтгаант бусад халдвар эмгэгүүд
Эмчилгээний үр дүнг түргэн хугацаанд үзүүлж уушги, хоол боловсруулах, нөхөн үржихүйн эрхтний үрэвслийг намдааж, халдварыг зогсоох зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх тун: Булчинд тарина. Эмчилгээний хугацаа багадаа 3-5 хоногийн турш өдөрт 1 удаа өвчний шинж тэмдэг арилтал хэрэглэнэ.
Адуунд:1кг амьдын жин тутамд 1,5-2мг өдөрт 1 удаа 3-5 хоногийн турш булчинд тарьж хэрэглэнэ.