НАЙРЛАГА: 60 мл бүртээ төмөр 560 мг, зэс 0.6 мг, кобальт 21.6 мг, В1 (тиамин)114 мг, В2 (рибоплавин)142 мг, В3 (ниацинамид) 300 мг, B5 (Са-пантотенат) 300 мг, В6 (пиридоксин) 42 мг, B7 (биотин) 1000 мкг, B9 (фолийн хүчил) 20 мг, В12 (цианкобальмин)180 мкг агуулна. Бэлдмэлийн найрлагад ус, этилийн спирт, ксантан, сорбитол, сахароз, сахарин, зөгийн бал, бензоат натри, нимбэгийн хүчил, алимны болон Марсала усан үзмийн амт оруулагч орно.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Адууны бие махбодид төмрийн болон В бүлгийн витамины дутлаас үүсэх цус багасалтаас сэргийлэх, тэдгээрийн агууламжийг нэмэн цусны улаан эсийн тоог олшруулж булчингийн эдийн хүчилтөрөгчийн хангамжийг эрс сайжруулах, биеийн дархлааг дэмжих, бодисын солилцоог эрчимжүүлэх, булчин цуцаадаг хүчлүүдийг саармагжуулах, улмаар хол зайд уралдах уяа морины хүч, хурдыг нэмэх зорилгоор зөвлөсөн тунгаар адуунд амаар олгоно.
ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН: Хэрэглэхийн өмнө сайтар зайлна. Монгол их насны уяа моринд 15 хоногийн турш өдөр бүр 60 мл, улмаар үргэлжлүүлээд 30 мл өдөр бүр өгнө. Тунгийн энэ жишгийг баримтлан бусад адуунд тохируулан олгоно.