Зориулалт : Бимодайн бэмбийг тугалд дотуур олгож хэрэглэх ба бактерийн халдварын эсрэг хэрэглэнэ. Мөн хурц явцтай салмонеллёз болон бактериар үүсгэгддэг уушгины үрэвслийг эмчлэхэд хэрэглэнэ.
Найрлага: Сульфадиазин .................................................. 1000.00 мг Триметоприм ................................................... 200.00 мг
Хэрэглэх заалт: Тугалд: (1 кг жинд 30 мг байхаар тооцож) 40 кг амьдын жин тутамд нэг бэмбий ногдохоор бодож дотуур олгоно. Өвчний шинж тэмдэг арилснаас хойш 2 хоног эмчилгээг үргэлжлүүлнэ. Харин бактерийн гаралтай уушгины үрэвсэл болон салмонеллагийн халдварын үед 5 өдөр дараалан эмчлэх шаардлагатай. Эмчилгээнд таваас дээш хоног хэрэглэж болохгүй.
Анхааруулга: Эмчилгээний хугацаанд малыг нядалж махыг хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Сүүлчийн эмчилгээнээс хойш 15 хоногийн дараа хүнсэнд хэрэглэнэ.