Зориулалт : Кальцийн дутагдлыг нөхөх, мэдрэлийн сэрэл дамжих үйл явц, араг ясны болон гөлгөр булчинг агшаах, зүрхний үйл ажиллагаа, ясны эдийн хэлбэржилт, цус бүлэгнэлтэнд шаардлагатай бэлдмэл.
Найрлага: кальцийн хлоридын гексагидрат – 100мг тарианы ус агуулагдана.
Хэрэглэх заалт: Цусан дахь кальцийн түвшин цочмогоор багасах үед – 7.5-15мл-ийг 1-3 хоногийн турш, шаардлагатай тохиолдолд 1-3 хоног тутамд давтан тарина.
Анхааруулга: Тромбоз, тромбофлебит, атеросклероз болон цусанд кальци ихэдсэн тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно