ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Адуунд: Үе мөчний үрэвсэл, ужиг явцтай үений эмгэгүүдэд (борви, тойг, ташааны үе мөчний үрэвсэл, нурууны нугаламын үеийн эмгэг, бүх биеийг хамарсан үений үрэвсэл) маш сайн үйлчилсэн. Харин булчингийн гэмтэл, бэртэл, суналт, туурайн ясны эмгэгүүдэд сайн үйлчилсэн.
Нохойд: Булчин араг ясны эрхтэн тогтолцооны эмгэгүүд буюу нурууны нугалам хоорондын дискний гэмтлийн улмаас илрэх хойд мөчний саажилт, үе мөчний үрэвсэл, мөчдүүдийн бэртэл гэмтэлд хэрэглэхэд үр дүнтэй байсан.
Мөн үений үрэвсэлтэй нохойг насаар нь 2 ангилан удаан хугацаанд фенилбютазоноор эмчлэхэд хордлого илрээгүй. Хойд мөчний саа, булчин сулрах, хэрэх өвчин бусад булчингийн гэмтэл, доголуудад тэр даруй эмчилгээний үр дүн гарсан байна.
ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН
Нохой: Биеийн жингийн 1 кг тутамд 44.4 мг-аар (2.25 кг амьдын жинд 100 мг-ийг өгнө) тунг 3 хувааж амаар өгнө. Хоногт 800 мг-аас хэтрүүлж болохгүй.
Адуу: Биеийн жингийн 250 кг тутамд 1-2 гр-аар амаар өгнө. Хоногт 4 гр-аас хэтрүүлж болохгүй.
ХОРИГЛОХ ЗААЛТ
Фенилбютазоныг элэг, бөөр, зүрхний хүнд хэлбэрийн өвчтэй эсвэл цусны бүтцийн эмгэгтэй мал амьтанд хэрэглэж болохгүй.