Хэрэглэх заалт: Цайрын исэл нь нянгийн эсрэг болон хатаах, шимэгдүүлэх, хучуур эдийн нөхөн төлжилтийг дэмжих үйлдэл үзүүлнэ. Бүх төрлийн мал амьтны арьсны өвчнүүдийн (бага зэргийн шарх, түлэгдэл, арьсны үрэвсэл, хатиг, пиодерм, экзем, холголт) болон дэлэнгийн үрэвслийн үед гадуур түрхэж хэрэглэнэ.
Найрлага:
Цайрын исэл- 10 гр
Туслах бодис- 100 гр
Хэрэглэх ба тун:
Тосон түрхлэгийг хэрэглэхийн өмнө гэмтсэн хэсгийн үсийг нь хяргаж, бохирдсон хэсгийг сайтар цэвэрлэж, сэргэшгүй гэмтсэн эдийн хэсгийг зайлуулсны дараа механик цэвэрлэгээ хийнэ. Дараа нь тосон түрхлэгээ өвчилсөн хэсгийн гадаргууд эрүүл хэсгийн захыг оролцуулан нимгэн түрхэнэ. Өдөрт 1-2 удаа, эдгэрэх хүртэл түрхэнэ.