Хэрэглэх заалт: Мазь "Ям БК" нь хачиг, мөөгөнцрийн эсрэг идэвхтэй үйлчилнэ. Бэлдмэлийн найрлагад орж байгаа бодисууд нь антисептик, кератолитик ба арсыг чийшүүлэх үйлдэл үзүүлснээр эдгэрэлтийг хурдасгадаг. Бэлдмэлийг экзем, арьсны үрэвсэл, саркоптоз, псороптоз хамуу болон мөөгөнцрийг эмчилэхэд хэрэглэнэ
Найрлага:
Хүхэр- 10гр
Цайр- 10гр
Салицилийн хүчил, лизол, скипидар, давархай, ланолин, вазелин
Хэрэглэх ба тун: Арьсны гэмтэлтэй болон түүний орчмын үсийг хусаж цэвэрлэсний дараа тосоо гэмтлийн голомтоос гадагш 2-4 см орчим зайнаас эхлэн дотогш чиглэлтэй нимгэн түрхэнэ. Өвчний явцаас хамааран 7-10 хоног өдөрт 1-2 удаа гэмтсэн хэсэгт бэлдмэлийг түрхэж хэрэглэнэ. Сүүлчийн эмчилгээнээс хойш 10 хоногийн дараа арьсанд халдвар үүсгэгч илэрвэл эмчилгээг давтан хийнэ. Жижиг амьтдад эмийн бодисыг долоохоос сэргийлж гэмтсэн хэсгийг бинтээр боох буюу хүзүүвч хийж болно.
Анхааруулга: Бэлдмэлд хэт мэдрэг амьтанд хэрэглэхийг хориглоно. Муур нь давирхайд хэт мэдрэг тул энэ бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно. Бэлдмэлийг өер эмийн бодистой хослуулан хэрэглэхгүй. Эмчилгээ хийлгэсэн малын мах, сүүг хэрэглэхэд сөрөг нөлөөгүй.