Найрлага: Пенициллин G натрит 1,000,000 ОУН
Стрептомицин сульфат 1 г
Хэрэглэх заалт:
Үхэр, адуу, гахай, нохой, муурны уушигны үрэвсэл, цусан халдвар, гахайн ёлом, савны үрэвсэл, үений үрэвсэл, лептоспироз, шархны халдвар зэрэг өвчнүүдийн үед бүх төрлийн нянгийн өсөлт, үржлийг дарангуйлах зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх тун :
Үхэр, адуу, гахайд биеийн жингийн 100 кг,
Нохой, мууранд биеийн жингийн 50 кг тутамд 1 флаконоор тооцно.
Ариутгасан нэрмэл ус нэмж суспенз болтол нь сайтар сэгсэрч найруулаад булчинд тарина. 4-5 хоног дараалан 24 цагт нэг тунг хоёр хувааж тарина.
Анхааруулга:
Пенициллинд хэт мэдрэмтгий тохиолдолд хэрэглэж болохгүй. Зөвлөмж болгосон тунгаас хэтрүүлж болохгүй. Саалийн үнээнд эмчилгээ хийж байгаа үед сүүг хүнсэнд хэрэглэж болохгүй. Сүүлчийн эмчилгээнээс хойш 60 цагийн дараа л сүүг нь хүнсэнд хэрэглэж болно.
-Ашиг шимийг нь хүнсэнд ашиглах адуунд уг эмийг хэрэглэж болохгүй.
-Стрептомицин эсвэл бусад аминокликозидуудад хэт мэдрэмтгий тохиолдолд мэдрэх чанар нь сөөлжин илэрдэг учраас дээрх антибиотикуудад эмнэлзүйн шинжээр мэдэгдэхүйц хэт мэдрэмтгий байсан мал амьтдад хэрэглэж болохгүй.
Биед хадаглагдах хугацаа : Үхэрт: маханд 23 хоног, сүүнд 60 цаг. Эмчилгээний үед малын сүүг хүнсэнд хэрэглэж болохгүй. Гахайд 18 хоног, адуунд сүүг ашиглаж байгаа үед уг эмийг хэрэглэж болохгүй.