Найрлага :
1 мл (5 тун) уусмалд Интерферон альфа-2b 500 000 МЕ
Реополиглюкин, хоёр солигмол фосфат натри, нэг солигдмол фосфат кали, ус 1 мл
Хэрэглэх заалт :
Парагрипп, халдварт ринотрахеит, үхрийн вирусийн диарея, гахайн ходоод гэдэсний үрэвсэл, ринопневмони, адууны ханиад зэрэг адуу, үхэр, гахай, хонь болон тэдгээрийн төлд вирусийн болон холимог шалтгаанаар үүсгэгддэг тэжээл боловсруулах, амьсгалын замын болон бусад өвчнүүдийн үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга :
Булчинд болон арьсан дор тарина.
Урьдчилан сэргийлэх зорилгоор 48 цагийн зайтай 2 удаа,
нялх тугалд 5 тун, 20-иос дээш хоногийн настайд 5-10 тун,
4 сар ба түүнээс дээш настай бол 10-20 тун, нялх торой ба хурганд 3-5 тун түүнээс дээш бол 5 тун.
Төллөх дөхсөн үнээ, гүү, мэгжинд төллөхөөс 2-3 өдрийн өмнө 20 тунгаар, сүүлчийн тунг төллөх үе орчимд, эм хонинд мөн энэ хугацаанд 10 тунгаар хийнэ. Хаг саатсан тохиолдолд сүүлчийн тунг хийснээс хойш 48 цагийн дараа давтан хийж болно
Эмчилгээний зорилгоор өдөрт 2 удаа 7-10 хоног дараах тунгаар олгоно. Нялх тугалд 7,5-10 тун, 20-иос дээш хоногийн настайд 7,5-15 тун, 4 сраас дээш болон нас гүйцсэн бол 20-30 ун, нялх тоорой ба хурганд 4,5-7,5 тун, хөхүүл үед нь 10 тунг олгоно.
Анхааруулга : Ховор тохиолдолд харшлын урвал илэрч болзошгүй. Тунг хэтрүүлснээс сөрөг нөлөө илрэхгүй.