Зориулалт:Адууны хөл мөчинд үүссэн өнгөцхөн шарх шалбархай, түлэгдэлт, үрэгдэлт, зулгаралт, арьс хуурайшиж язарсан үед гадуур түрхэж хэрэглэнэ. Гүн шарханд хэрэглэхээр бол малын эмчийн зөвлөгөөг авна.
Найрлага:Полиэтилен гликогол, эмийн хумсан цэцгийн тос, таримал энгийн гангын тос, комифор модны давирхайн тос, цайны модны тос, нимбэгийн навчны тос, хүнсний тартзан шар будаг, парахлороксиленол, буудайн үрэнцрийн тос, цэвэршүүлсэн ус агуулсан тосон түрхлэг юм.
Хэрэглэх заалт:Арьсыг савантай ус эсвэл ямар нэг эмгүй цэвэрлэгчээр сайтар цэвэрлэнэ. Өнгөцхөн шарх, шалбархай, түлэнхий, язралт хагаралтад түрхэх, чийгшүүлэх зорилгоор хэрэглэнэ.
Анхаарулга:Хүнд хэрэглэж болохгүй, хүүхэд хүрэхээргүй газар хадгал, нохой муурнаас хол байлгах, Зөвхөн адуунд хэрэглэнэ. Дотуур өгч болохгүй.