Хэрэглэх заалт: Сульфадиазин болон триметоприм хосолсон нянгийн эсрэг өргөн хүрээний үйлчилгээтэй судсаар, булчинд болон арьсан дор тарьж хэрэглэх антибиотик юм.
Actinobacilli, Actinomycae, Bordetella spp., Brucella, Corynebacteria, Escherichia coli, Haemophilus spp., Klebsiella spp., Pasteurella spp., Pneumococci, Proteus, Salmonella spp., Staphylococci, Streptococci зэрэг грамм эерэг болон грамм сөрөг бичил биетнүүдээр үүсгэгдсэн өвчлөлийн үед хэрэглэнэ.
Адуу, үхэр, гахай, муур, нохойд дээрх нянгуудаар үүсгэгдсэн:
Адууны томуу, Сахуу, Цусан халдварт, Уушгины үрэвсэл, Вирусийн гаралтай хоёрдогч халдварын үрэвслийн үед, Ходоод гэдэсний үрэвсэлт өвчлөлүүд, Амьсгалын замын нянгийн халдварууд, Хамрын хөндийн үрэвсэл, Гуурсан хоолойн үрэвсэл, Бөөрний үрэвсэл, Савны үрэвсэл, Шээс, үржлийн замын халдвар, Цистит, Вагинит, Төлийн диарреа буюу чацга алдалт, салмонеллийн халдвар зэрэг тэжээл боловсруулах замын халдварууд, Туурайн илжрэл, Дэлэнгийн үрэвсэл, Нянгийн гаралтай хөлийн үрэвсэл, Нүд, чих болон амны халдварууд, Механик гэмтлийн улмаас үүссэн шархыг эмчлэхэд хэрэглэнэ.
Хэрэглэх тун:
| Амьтны төрөл | Хэрэглэх арга | Тун хэмжээ | Хэрэглээний давтамж |
| Үхэр, гахай | булчинд эсвэл судсаар удаан хийх | 16 кг-1 мл | 2-5 хоног өдөрт 1 удаа |
| Адуу | судсаар удаан хийх | 16 кг-1 мл | 2-5 хоног өдөрт 1 удаа |
| Нохой, муур | арьсан дор хийх | 8 кг-1 мл | 2-5 хоног өдөрт 1 удаа |