Хэрэглэх заалт: Е витамин ба селений дутагдлаас үүсэх (булчин цайх эрдсийн гаралтай булчингийн үрэвсэл, кардиапати, элэгний хордлогот сөнөрөл) өвчнүүдийн үед хэрэглэнэ. Түүнчлэн нөхөн үржихүйн үйл хямрах, хээлийн хөгжлийг дэмжих, өсөлт удаашрах, хүнд металл, мөөгнөнцрийн болон нитратын хордлого, халдварт ба шимэгчдийн өвчнүүд, вакцинжуулалт, туулгалтын үед үүсэх стрессээс урьдчилан сэргийлэх, үүссэн стресс урвалыг бууруулах зорилгоор хэрэглэнэ.
Найрлага: Селенит натри 0.5 мг,
Е витамин- 50 мг, дүүргэгч бодис полиэтиллен-35-рицинол, бензилийн спирт ба ус 1 мл
Хэрэглэх тун:
Бэлдмэлийг булчинд буюу арьсан дор (адуунд зөвхөн булчинд) урьдчилан сэргийлэх зорилгоор 2-4 сард 1 удаа, эмчилгээний зорилгоор 7-10 хоногт 2-3 удаа тарьж хэрэглэнэ.
Бүдүүн малд 50 кг биеийн жинд 1 мл, төлд 10 кг биеийн жинд 0.2 мл, нохой, муур, цаа буганд 1 кг биеийн жинд 0.04 мл- ээр тооцож тарина. Шаардлагатай бол ариутгасан нэрмэл ус буюу физиологийн уусмалаар шингэлж болно. Эмчилгээний тунг бүс нутгийн онцлогоос хамааран 1.5 дахин, селений агууламж хомсдолтой бол 5 дахин нэмэгдүүлж болно.
Анхааруулга: Хэт өндөр тун хордлого үүсгэнэ. Ийм учраас адуунд 20 мл, үхэрт 15 мл, хонь, ямаа, гахайд 5 мл-ээс илүү тунгаар тарихыг хориглоно. Бог мал, гахайг тарилгын дараа 14, үхрийг 30 хоногийн дараа махыг нь хүнсэнд хэрэглэнэ.