Найрлага: 1мл 300мг/мл тэнцэх Окситетрациклин дигидрат агуулсан
Хэрэглэх заалт: Окситетрациклинд мэдрэмтгий нянгаар үхэр, хонь, ямаанд үүссэн эрхтэн тогтолцооны, хэсэг газрын халдварууд, амьсгал, шээс ялгаруулах замын болон шүлхий, мялзан зэрэг салст бүрхэвчийн шархлаа гэмтэл ихтэй өвчнийг дагалдагч нянгийн халдварыг эмчлэхэд хэрэглэнэ. Голдуу цусан халдварт, сохор догол зэрэг микоплазмаар үүсдэг өвчнүүд, уушигны үрэвсэл, ёлом, хүйн халдварт өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэнэ.
Хэрэглэх тун:Үхэр, хонь, ямаанд 3-4 хоногийн турш идэвхтэй үйлчлэх стандарт тун: Амьдын жингийн 15кг тутамд 1мл
Харин 4-6 хоногийн турш идэвхтэй үйлчлэх тун:Амьдын жингийн 15кг тутамд 1.5мл-ээр булчинд гүнд тарина
Хэрэглэх арга:Булчиийн гүнд тарина. Үхэрт-15мл, хонь, ямаанд 5мл-ээс дээш тунгаар тарих бол тунг тэнцүү хувааж өөр өөр газарт тарина. Тарилгыг хэрэглэх үедээ үжилгүйжүүлэх, үжлийн эсрэг горимуудыг баримтална. Бэлдмэлийг цодонгоос соруулах явцад саванд агаар орсноор бэлдмэлийн өнгө өөрчлөгдөж бараавтар өнгөтэй болж болох ч үйлчлэл нь хэвээр байна.
Хориглох заалт: Судсаар тарьж болохгүй. Нохой, адуу, муур болон окситетрациклинд мэдрэмтгий элэг бөөрний дутагдалтай мал амьтанд хэрэглэхийг хориглоно.
Хээлийн эхний болон 1/3 хэсэгт хэрэглэж болохгүй.
Биоциклин Ла 300-г стандарт тунгаар тарьсан малын сүүг 7 хоног, махыг 28хоног
Өндөр тунгаар тарьсан малын сүүг 14 хоног, махыг 35 хоногийн дотор хүнсэнд хэрэглэхийг хориглоно,