Найрлага: Цефтиофур гидрохлорид,,,125мг
Хэрэгэлэх заалт:Саалийн үнээний Staphylococci, streptococcus dysgalactiae, Escherichia coli-ийн халдвараар үүссэн дэлэнгийн үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ.
Саалийн үнээний хөхний суваг доогуур /I.M.M/ хийнэ.
Өвчлөл илэрсэн хөх тус бүр нэг нэг тариурын бэлдмэлийг хэрэглэнэ.
-Хөх тус бүр хэрэглэсэн тариурыг солихгүй
-Эмчилгээг 24 цаг тутамд, өдөрт нэг удаа, дараалан 8 хоногийн хугацаанд давтан хийнэ.
-Хөхийг тохиромжтой ариутгалын бодис болон бүлээн усаар угаана. Сайтар хатаана
-Үнээний хөхийг бүрэн сааж, дууссаны дараа спирттэй хөвөнгөөр өвчилсөн хөхний үзүүрийг тус тусад нь арчиж ариутгана
-Өвчилсөн хөх бүрт нэг тариурыг зөөлөн шургуулж тасралтгүй шахаж хийнэ
-Тариурыг болгоомжтой сугалсны дараа дэлэнг хэдэн минутын турш массаж хийнэ
-Тариулсны дараа бүх хөхийг зөвшөөрөгдсөн ариутгагч бодис бүхий уусмалд дүрэхийг зөвлөж байна.