Найрлага : Уураг, Аминхүчлүүд ,Пептидүүд, Нуклеотидууд
Хэрэглэх заалт : Дархлаа дэмжих, амьдын жин нэмэгдүүлэх, арьсны өвчлөл, чихний үрэвслийн архаг явцтай өвчний үед бүх төрлийн малд тэсвэрт чанарыг сайжруулахад хэрэглэнэ.
Хэрэглэх тун заалт :
Амьдын жин нэмэгдүүлэх зорилгоор хүзүүний 3-ний 1 хэсэгт арьсан дор амьдын жингийн 0,1 - 0,2 мл/кг тунгаар. З өдөр дарааллан өдөр бүр 1 удаа тарина. Цаашид 2-3 сарын туршид 15 хоног тутамд 1 удаа тарина. Малыг нядлахаас 10 хоногийн өмнө тарилтыг зогосоно.
Нялх хурга, ишиг, тооройд амаар 25 - 30 мл, нялх тугалд 100 - 150 мл тунгаар өдөрт 1 удаа 3 өдрийн турш олгоно. Мөн 0.01-0.02 мл/кг тунгаар олгоно.
Тугал болон гахайн арьсан дор, эсвэл булчинд 0.1 - 0.2 мл/нг амьдын жингийн тунгаар өдөрт 1 удаа 3 өдрийн турш тарина.
Үзэсгэлэнд оролцохоос 1 сарын өмнөөс 3 - 5 өдрийн туршид дээрхи тунгаар олгоно.
Муур, нохойн янз бүрийн гаралтай арьсны болон архаг явцтай өвчний үед бэлдмэлийг арьсан дор, эсвэл амаар 0.1 - 0.4 мл/кг тунгар өдөр бур 5 - 7 өдрийн турш олгоно.
Зайлшгүй тохиолдолд сарын дараа дахин хэрэглэнэ. . Хэрэглэхийн өмнө сэгсрэнэ.