Зориулалт : Нүдэнд түрхэх зориулалттай ариутгасан тосон түрхлэг.
Найрлага: 5 гр-ийн тариур бүрт 16.7% w/w клоксациллин (Бензатины давс B.P.Vet) агуулах ба удаан үйлчилгээтэй антибиотик. Клоксациллин бензатин нь семи-синтетик пенициллин бөгөөд 6 амино-пеницилланик ацидаас гарган авсан.
Хэрэглэх заалт: Үхэр, адуунд: нэг нүдэнд ойролцоогоор 5-10 см шахна. Хонинд: нэг нүдэнд ойролцоогоор 5 см шахна. Гэвч шаардлагатай гэж үзвэл 48-72 цагийн дараа давтан хэрэглэнэ.
Анхааруулга: Пенициллин, цефалоспорины бүлгийн бэлдмэлээр тариа хийх, амьсгалах, залгих эсвэл арьсанд түрхэж хэрэглэх зэрэгт хэт мэдрэмтгий байдалд (харшил) оруулах магадлалтай. Хэт мэдрэмтгий байдал нь хүнд байдалд хүргэж болно.