Хэрэглэх заалт, тун:
Ороо илрэхгүй байгаа үед (ороо сул илрэх)
Үнээ сүүний гарц хамгийн өндөр үед өндгөвчний үйл ажиллагаа хэвийн идэвхтэй байдаг хэдий ч ороо сул илэрдэг. Тиймээс шулуун гэдсээр үзлэг хийж шар биемийн үүсэлтийг тодорхойлно. Тодорхойлсны дараа үрэлгээ хийхээс өмнө 2 мл Клоcио тариад ороо орж буйг ажигла.
Хээлтүүлгийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахаас өмнө тухайн үнээний биеийн ерөнхий байдал, эрүүл мэнд, тэжээллэгт үнэлгээ хийсний дараа хэрэглэх нь илүү чухал.
Бэлдмэлийн идэвхи нь шар биемийн үүсэлт, хөгжилтэй холбоотой тул Клосиог бэлгийн мөчлөгийн эхний 5 дахь өдрөөс өмнө мөн сүүлийн 16-аас хойшхи өдөрт тарихгүй.
Клосиогийн нэг тун 6 хоног үйлчилгээгээ хадгалдаг.
Хэрэглэх заалт
Үхэр 2.0 мл 500 микрограм (µg) Булчинд